• Өнөөдөр 2024-05-18

210 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

2021-03-22,   633

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16 лабораторид нийт 10049 хүнээс ПСР шинжилгээ авснаас 210 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 5186 болов.

Шинээр коронавирусийн халдвар авсан 210 хүний 206 нь Улаанбаатар хотод, гурав нь Хөвсгөл аймагт, нэг нь Будапешт-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн.

Мөн сүүлийн 24 цагт 129 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт 3606 хүн эдгэрсэн байна. Мөн нийт 1407 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1209, хүндэвтэр 180, хүнд 15, маш хүнд гурван хүн байгаа юм.

 


210 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188