• Өнөөдөр 2025-04-18

Аржанчивлан сувиллын зургаан хүнээс халдвар илэрч, Эрдэнэ суманд хөл хорио тогтоолоо

2021-03-21,   680

Төв аймгийн Эрдэнэ суманд хатуу хөл хорио тогтоожээ. Тодруулбал, тус сумын Өгөөмөр багт байрлах Аржанчивлан сувиллын газраас коронавирусийн халдвар илэрсэн байна. Гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотоос очиж амарсан иргэний хоёр дахь PCR шинжилгээнээс халдвар илэрсэн тул сувиллын 35 ажилтныг шинжилгээнд хамруулахад зургаан хүнээс халдвар илэрчээ.

Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга гуравдугаар сарын 22-ны өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоохоор болсон байна. Одоогийн байдлаар сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг 11:00-17:00 байхаар тогтоод байгаа аж.


Аржанчивлан сувиллын зургаан хүнээс халдвар илэрч, Эрдэнэ суманд хөл хорио тогтоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188