• Өнөөдөр 2024-05-18

Шинжилгээний хариу нь гараагүй байхад Төв аймгийн Баянчандмань суманд очсон иргэнээс халдвар илэрчээ

2021-03-21,   685

Коронавирусийн халдвар авсан иргэний тоо 24 цагт 170 хүнээр нэмэгдэв. Үүний хоёр нь Төв аймагт бүртгэгдсэн бөгөөд Баянгол дүүргийн оршин суугч шинжилгээнийхээ хариуг хүлээлгүй Төв аймгийн Баянчандмань суманд ажил явдалд оролцохоор очжээ.

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр энэ талаар "Тухайн иргэнтэй ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлах ажлыг зохион байгуулж байгаа. Баянчандмань сумаас халдварын өвчлөл бүртгэгдээгүй. Баянгол дүүргийн иргэн учраас Улаанбаатар хотод бүртгэгдсэн.Тухайн иргэнээс коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг очиж авсан.  Шинжилгээний хариугаа хүлээлгүй орон нутаг руу зорчсон хэд хэдэн тохиолдол гарлаа. Иргэд яаралтай ажлаар хөдөө орон нутгийг зорихдоо заавал шинжилгээ өгч, хариуг нь хүлээж байгаад, хариу гарсны дараа хөдөлгөөнд оролцож байхыг дахин хүсье" гэв. 


Шинжилгээний хариу нь гараагүй байхад Төв аймгийн Баянчандмань суманд очсон иргэнээс халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-21 16:53:45
    Zochin: Xariu garaagyi bxad tovchoogoor gargaad bdag yamar uchir bnaa.gargasan xyntei xatuu xariutslaga tootsoochee
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188