• Өнөөдөр 2025-03-14

Б.УУГАНБАЯР: Вакцины сөрөг нөлөөгөөр нас барсан хүн бүртгэгдээгүй

2021-03-21,   777

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаа талаар албаныхан мэдээлэл хийлээ. Мөн өчигдөр цахим сүлжээнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр "Дархлаажуулалтын эсрэг вакцин хийлгэсэн иргэн нас барсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Одоохондоо вакцины сөрөг нөлөөгөөр нас барсан хүн бүртгэгдээгүй. Дархлаажуулах ажил хэвийн үргэлжилж байна.

Нийслэлд 40 цэгт 105 багийн 750 ажилтан өчигдөр 13 мянга гаруй хүний дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр нийт 204 мянган хүн дархлаажуулалтад хамрагдаад байгаа" гэлээ. Мөн Өмнөговь аймагт дархлаажуулалтын ажил эхэлсэн бөгөөд эхний ээлжинд нүүрс тээврийн жолооч нар хамрагдаад байгаа аж.


Б.УУГАНБАЯР: Вакцины сөрөг нөлөөгөөр нас барсан хүн бүртгэгдээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188