Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 24 цагийн хугацаанд 170 хүнээс халдвар илэрсэн бөгөөд 10 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлоогүй гэдгийг энэ үеэр мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотой өргөтгөсөн шинжилгээг хийж байгаа аж.
Өнөөдөр Баянгол дүүргийн 25 хороо буюу "Голден парк" "Цоглог", "Түвшин өргөө" хотхоны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар болжээ. Учир нь, эдгээр хотхоны оршин суугчдын дунд халдварын голомт нэлээд идэвхтэй байгаа аж.
Баянгол дүүргийн 25 хороонд халдварын голомт нэмэгдэж байгаа учир өргөтгөсөн шинжилгээ хийнэ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |