• Өнөөдөр 2024-05-19

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд очиж ажилласан иргэнээс халдвар илэрч сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

2021-03-20,   556

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Учир нь, энэ сарын 13-ны өдөр тус суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд очсон иргэнээс халдвар илэрчээ. Тэрбээр уурхайд нэг хоног ажиллаад, Улаанбаатар хот руу буцсан гэнэ. Тухайн иргэнээс аймаг руу ороход нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу сөрөг гарсан гэнэ. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал болох уурхайн ажилчдыг тусгаарлаж, шинжилгээ авч, эхний ээлжинд Цэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах чиглэл өгсөн талаар тус аймгийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн хэллээ.

 

 

 

 

гэлээ

 


Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд очиж ажилласан иргэнээс халдвар илэрч сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188