• Өнөөдөр 2024-05-19

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хатуу хөл хориог цуцаллаа

2021-03-20,   458

Улсын онцгой комиссоос шар түвшнээс улбар шар түвшинд шилжсэн, цаашдаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улаан түвшинд ч бүх нийтээрээ шилжих эрсдэл бий. Ийм нөхцөлд орохгүйн тулд халдварын дэгдэлт ихтэй газар нутгийг хэсэгчлэн хөл хорио тогтоож ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Энэ дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд нийт 108 тохиолдол гарсан бол хөл хорьсон гурван хоногт 28 тохиолдол гарсан байна. Халдварын тоо 26-р хороонд хөл хорио тогтоох үндсэн шалтгаан болсон гэнэ. 

Хөл хорио тогтоосон  гурав хоногийн хугацаанд хорооны 17000 гаруй иргэдээс PCR шинжилгээг авчээ. Одоогийн байдлаар аритгал халдваргүйжилтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд, хөл хорионы дэглэмээ 2021 оны гуравдугаар сарын 20-ны өглөөний 06:00 цагт цуцлалаа. 

 


Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хатуу хөл хориог цуцаллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188