• Өнөөдөр 2024-05-19

"ХӨСҮТ-ийн сувилагч хамаарал бүхий хүндээ шинжилгээний хариуг хуурамчаар гаргасан нь гэмт хэрэг"

2021-03-20,   496

ХӨСҮТ-ийн Тандалт, судлалын албаны сувилагч PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн буюу өөрийн танил шинжилгээ өгөөгүй хүнд хариуг хуурамчаар гаргаж өгсөн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж холбогдох шалгалтыг үргэлжлүүлж байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "ХӨСҮТ-ийн сувилагч хамаарал бүхий хүндээ шинжилгээний хариуг хуурамчаар гаргасан нь гэмт хэргийн шинжтэй тул үргэлжлүүлэн шалгаж байна" гэв. Мөн цар тахлын үед тендэр, бусад хууль бус үйл ажиллагаатай холбоотой албан тушаалтны хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн гэлээ.

"ХӨСҮТ-ийн сувилагч хамаарал бүхий хүндээ шинжилгээний хариуг хуурамчаар гаргасан нь гэмт хэрэг"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188