• Өнөөдөр 2024-05-19

Хөвсгөл аймагт таван тохиолдол бүртгэгдэж, аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

2021-03-20,   889

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 148 хүнээс халдвар илэрсэн бөгөөд үүний 143 нь Улаанбаатар хотод, тав нь Хөвсгөл аймагт илэрсэн  байна. Иймд Хөвсгөл аймагт халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тус аймгаас орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны 09:00 цагаас энэ сарын 29-ний 09.00 цаг хүртэл хязгаарлах Засаг даргын захирамж гарчээ.

Цэцэрлэг суманд өчигдөр 20:00 цагийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 12 болсон байна. Иймд Цэцэрлэг сумын бүх шатны боловсролын байгууллага, Мөрөн сумын арванхоёр дугаар ангийн давтлагаас бусад сургалтын байгууллагын танхимын хичээлийг хаах талаар Засаг даргын захирамжинд тусгажээ. 

Олон хүн цуглардаг үйлчилгээний аж ахуйн нэгж, зах, худалдааны төвүүдийг мөн хугацаанд хаахаар болжээ. Аймгаас орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих пост байгуулж, зөвхөн эрүүл мэнд, буяны ажил, албан томилолт, малын тэжээл болон шатахууны тээврээс бусад хөдөлгөөнийг хязгаарлахаар болов.


Хөвсгөл аймагт таван тохиолдол бүртгэгдэж, аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188