• Өнөөдөр 2024-05-19

Цэцэрлэг сумын гурван иргэнээс коронавирус илэрч, Хөвсгөл аймагт батлагдсан тохиолдол 10 боллоо

2021-03-19,   739

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тус аймагт батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг PCR шинжилгээнд хамруулахад гурван иргэнээс халдвар илэрчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 58 иргэнээс шинжилгээ авахад гурван иргэн коронавирусээр өвчилсөн нь батлагдсан байна. Харин тус аймагт сүүлийн 24 цагт 375 сорьц, Мөрөн болон бусад сумдаас тандалтын зорилгоор 317 иргэнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.

Иймд тус аймгийн Эрүүл мэндийн газар болон ЗӨСТ-өөс хамтарсан баг ажиллаж Цэцэрлэг суманд тандалт, судалгааны ажил явуулж, ойрын болон дам хавьтлыг тогтоож хяналтад авчээ.

 


Цэцэрлэг сумын гурван иргэнээс коронавирус илэрч, Хөвсгөл аймагт батлагдсан тохиолдол 10 боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188