• Өнөөдөр 2024-05-19

Экспортын нүүрс тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхэллээ

2021-03-18,   570

Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулах ажлыг хоёрдугаар сарын 23-наас эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтод ажиллаж буй экспортын тээврийн жолооч нарыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлжээ. Тодруулбал, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Синовак вакцины 13 мянган тунгаар экспортын тээврийн жолооч нар болон Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулж байгаа юм.

Өмнөговь аймгийн хэмжээнд эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдах 13 мянган зорилтот хүний 11860 нь уул уурхайн салбарын ажилтнууд болон нүүрс тээврийн 157 ААН-ийн жолооч нар бол 1019 нь тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд юм. Мөн гааль, хил хамгаалах байгууллага зэрэг 121 ажилтан, алба хаагчийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа аж. Тэгэхдээ Гашуунсухайт боомт дээр тав, Шивээ хүрэнд гурван цэг ажиллуулан нүүрс тээврийн жолооч болон уул уурхайн ажилтнуудыг дархлаажуулна. Харин Даланзадгадын сумын хоёр цэгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулах ажлыг зохион байгуулах бөгөөд нэг цэгт өдөрт 150 хүнийг хамруулахаар тооцсон. Ингэснээр эхний ээлжийн 4000 хүнийг тав хоногт багтаан дархлаажуулахаар төлөвлөөд байна. Цаашид уул уурхайн ажилтнууд, нүүрс тээврийн жолооч нарын ээлж солигдоход дараагийн ээлжийг хамруулах гэнэ.

 

О.БАТ-ЭРДЭНЭ


Экспортын нүүрс тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188