• Өнөөдөр 2025-04-18

“Оюутолгойн гүний уурхайн 3000 гаруй ажилтныг коронавирусийн шинжилгээнд хамруулна”

2021-03-18,   1028

Оюутолгой компанийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн. Мөн нэг иргэн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илрээд байгаа. Иймд Өмнөговь аймагт тус уурхайн ажилчдыг шинжилгээнд хамруулах болон тандалт судалгааны ажил эхлээд байгаа билээ. Энэ талаарх мэдээллийг тус аймгийн Эрүүл мэндийн газраас өглөө.

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбажав “Коронавирусийн халдварын голомтот бүс нутгаас хөдөө орон нутаг руу халдвар зөөвөрлөгдөж эхэлсэн. Энэ дагуу манай аймгагт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал, “Оюутолгой” компанид коронавирусээр өвчилсөн иргэний ойрын хавьтал ирсэн тул шинжилгээ авч Улаанбаатар хот руу ХӨСҮТ-д сорьцыг хүргүүлсэн. Шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагдсан. Үүнтэй холбоотойгоор орон нутаг болон Оюутолгой компанид тандалт судалгааны ажил хийж эхлээд байна. Ялангуяа, тус компанид ээлж солигдож ирсэн ажилчдыг халдвартай иргэний хавьтал эсэхийг тодорхойлж, гэрийн тусгаарлалтад ажиглаж, шинжилгээ авч байна.

Тус уурхайд коронавирусийн халдвар илэрсний дараа нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа буурах биг хандлагатай байгаа бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх ачаа тээвэрт БНХАУ-ын тал хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.

2021 он гарсаар аймгийн хэмжээнд 18550 хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн. Үүнээс 1831 нь Оюутолгой компанийн ажилтан байна. Эдгээр иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй. Харин сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 704 хүнийг шинжилгээнд хамруулсан. Мөн “Оюутолгой” сайтад батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 334 хүнийг тусаарласан. Эдгээр иргэнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй байна. Халдвар авсан байж болзошгүй иргэн тус компанийн гүний уурхайд ажилладаг бөгөөд тухайн иргэнээс гадна 3000 гаруй иргэн ажилладаг юм билээ. Иймд нэн тэргүүнд шинжилгээнд хамруулах шаардлагатай иргэдийг тандан судалж байна. Аймгийн хэмжээнд өдөрт 1200 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай лаборатори бий” гэв.

“Оюутолгой” компанийн ажилчдыг энэ сарын 18, 19-нд шинжилгээнд хамруулах юм байна. Харин халдвар авсан нь батлагдсан иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал дунд зэрэг байгаа талаар Өмнөговь аймгийн онцгой комиссоос мэдээлсэн билээ. Түүнчлэн тус уурхайд коронавирусийн халдвар илэрсний дараа нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа буурах биг хандлагатай байгаа бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх ачаа тээвэрт БНХАУ-ын тал хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.


“Оюутолгойн гүний уурхайн 3000 гаруй ажилтныг коронавирусийн шинжилгээнд хамруулна”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188