• Өнөөдөр 2024-05-19

Ж.БАЙГАЛМАА: Коронавирусийн халдвартай нэг хүн нас барлаа

2021-03-18,   445

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17044 хүнээс ПСР шинжилгээ авч, 158 хүнээс коронавирусийн халдвар илрүүлжээ. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 4498 болоод байна.

ЭМЯ-ны ээлжит мэдэгдлийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Эмчилгээ хийлгэж байсан 89 эрэгтэй нас барсан гэх таагүй мэдээтэй энэ өдрийг угтаж байна. Тухайн иргэн коронавирусийн халдвар аваад ХӨСҮТ-д 24 дэх хоногийн турш эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ны өдөр нас барсан. Талийгаач коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн, артерийн даралт, амьсгалын дутагдал, зүрх судасны архаг дутагдал гэсэн хавсарсан эмгэгтэй байсан юм. Ингээд амьсгалын болон, зүрх судасны дутагдлын улмаас нас барлаа” гэсэн юм.

 

Г.ЖАВХЛАНТГАРЬД


Ж.БАЙГАЛМАА: Коронавирусийн халдвартай нэг хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188