• Өнөөдөр 2024-05-19

“Рапид харш” хотхоныг тусгаарлаж, хөл хорио тогтоожээ

2021-03-18,   812

       Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Рапид харш”-ийг өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаагаар хязгаарласан байна. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, НОК-оос өгсөн чиглэлийн дагуу гаргасан. Тухайн хэсэгт өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан PCR шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээ авахаар дүүргийн Онцгой комисс төлөвлөөд байгаа юм. Үүнд:

-Хэсэгчилэн хязгаарлалтад орсон хотхоны бүх өрхийн 18-аас дээш насны иргэдийг шинжилгээнд хамруулна.

-Шинжилгээний хариу гартал Цагдаагийн байгууллага хамгаалалтад авна.

-Халдвар авсан иргэдийг тусгаарлах байранд шилжүүлнэ.

-Халдвар бүртгэгдсэн объектуудад халдваргүйтгэл хийж аюулгүй болгоно.

-Шинжилгээний хариу сөрөг гарсан 50-65 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд тухай бүр зохицуулалтын арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлнэ.

-Байр, орцны хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-ны үйлчлэгч хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хогийг цуглуулан, зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэрлэгээ хийнэ.

-Халдвар гарсан байрны аюултай болон ахуйн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага авч халдваргүйтгэл хийж, ачиж тээвэрлэнэ. 

       Түүнчлэн хотхоны иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана. 

 


“Рапид харш” хотхоныг тусгаарлаж, хөл хорио тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-18 10:37:21
    Korana: 1 udaa shinjilgeeni hariu surug garj bna, dahaid 10 honog harj baij vaktsin hiih heregtei shuu!!! 3 udaa uguud 3 deeree ereg garj baina
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188