• Өнөөдөр 2024-05-17

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 130 иргэн өвчилжээ

2021-03-17,   622

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт вирус судлалын 16 лабораторид 16800 сорьцод шинжилгээ хийхэд 130 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр иргэний 120 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Мөн Перт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргйин онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн батлдагдсан тохиолдол нийт 4340 болж байна. Харин Улаанбаатар хотод нийт 3458 тохиолдол бүртгэгдсэн” гэв. Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт 3131 хүн эдгэрээд байна. Энэ халдвар авсан нийт иргэний 72 хувь нь бөгөөд өнөөдрийн байдлаар 1192 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс гурван иргэний биеийн байдал нэн хүнд байна.

 

 


Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 130 иргэн өвчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188