• Өнөөдөр 2024-05-17

Нийслэлийн гал унтраах 10 дугаар ангийн хоёр алба хаагчаас шинээр халдвар илэрчээ

2021-03-17,   662

Нийслэлийн гал унтраах 10 дугаар ангийн алба хаагч коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар бид мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн албан хаагчаас гадна тус ангийн нэг  салааны гурван хүнээс халдвар илэрсэн гэх мэдээллийг өгөөд буй. Тэгвэл өнөөдөр тус ангийн өөр салааны хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тухайн алба хаагч нар хоёрдугаар сарын 27-нд коронавирусийн халдварын эсрэг вакцин хийлгэсэн ч халдвар авсан байгаа юм. Эдгээр хүний ойрын хавьтал 20 хүнийг тусгаарласан бөгөөд халдвар илэрсэн зарим хүнийг гэрээр нь эмчлэх даалгавар өгсөн гэх мэдээлэл ч бий. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр хоногийн өмнө шинжилгээ өгсөн ч албан хаагчдын шинжилгээний хариуг танилцуулахгүй нууцалж байгаа гэнэ.


Нийслэлийн гал унтраах 10 дугаар ангийн хоёр алба хаагчаас шинээр халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188