• Өнөөдөр 2024-05-18

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тав хоног хатуу хөл хорио тогтооно

2021-03-16,   823

 Баянзүрх дүүргийн 26  дугаар хорооны нутаг дэвсгэрт маргааш өглөө буюу энэ сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл  хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Тус хэсэгт халдварын голомт идэхтэй байгаа учир ийн хэсэгчлэн хөл хорио тогтоох арга хэмжээ гэж байгаа аж.

Харин Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд хол хорио тогтоох талаар мэдээлэл гарсан ч хөл хорихгүй гэх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргаас тодруулахад "Одоогийн байдлаар хатуу хөл хорио тогтоох албан ёсны шийдвэр гараагүй байна. Хорооны удирдлагад албан ёсоор мэдэгдсэн шийдвэр алга. Хэрэв тийм шийдвэр гарсан бол хороонд хамгийн түрүүнд мэдэгдэх ёстой  Сүүлийн өдрүүдэд халдвар эрчимтэй нэмэгдэж байгааг хүн бүр мэдэж байгаа. Илэрч байгаа халдварын тохиолдлууд ч манай хороонд бүртгэгдэж байна. Манай хороо 12 мянган хүн амтай.

Гэхдээ одоогийн байдлаар манай хорооны хэдэн хүн халдвар авсныг хэлэх боломжгүй" гэсэн юм.


Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тав хоног хатуу хөл хорио тогтооно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188