Өнгөрсөн сарын хугацаанд Бразил Улсад коронавирус эрчимтэй тархаж, халдвар авсан хүмүүст эмнэлгийн хангамж хүрэлцээгүй болжээ. Бразил Улсад өдөр ирэх тусам коронавирусийн тохиолдол дээд хэмжээндээ хүрч байна гэв. Нэг долоо хоногт 12,812 хүн коронавирусийн улмаас нас барж, 464 мянган шинэ тохиолдол илэрсэн байна. Өдөрт өвчилж буй хүний тоогоор Бразил Улс АНУ-ыг давжээ. Бразил Улсад одоогийн байдлаар коронавирусээр 11.5 сая хүн өвчилж, 278 мянган хүн нас бараад байна.
Бразил Улсад коронавирус эрчимтэй тархаж, эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй байна |
|