Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусийн сэжигтэй гурван тохиолдол илэрчээ.
Тодруулбал, Улаанбаатар хотоос гуравдугаар сарын 17-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд очсон хүнс тээврийн жолоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ эвэхэд эерэг гарсан байна. Мөн түүний гэр бүлийн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.
Энэ талаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулахад халдвар авсан байж болзошгүй гурван хүнээс өнөөдөр давтан шинжилгээ авч, сорьцыг Эрдэнэт хот руу шилжүүлж байна гэв. Шинжилгээний хариу өнөөдөртөө гарах аж. Одоогоор Цэцэрлэг суманд хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд тандалт, судалгааны ажил хийж байна.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусийн сэжигтэй гурван тохиолдол илэрчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |