Европын холбооны томоохон улсууд АстраЗенека вакцины хэрэглээг зогсоогоод байгаа билээ. Харин ДЭМБ уг явдалд АстраЗенека вакцин нь цусны бүлэгнэл үүсгэж буй нотолгоо байхгүй тул вакцинжуулалтыг зогсоохгүй байхыг уриаллаа.
ХБНГУ, Итали, Франц, Испани тэргүүтэй улсууд урьдчилан сэргийлэх зорилгоор АстраЗенека вакцины хэрэглээг зогсоогоод байгаа билээ. Вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд цусны бүлэгнэл үүссэн хэд хэдэн тохиолдол бий ч шинжээчид вакцинаас үүдэн өвчлөл ихсээгүй, хүн амын дунд тохиолддог дундаж тоо хэмээн үзжээ. Тиймээс дэлхий дахинд вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг зөвлөжээ.
Европын Холбоо, Их Британи Улсад 17 сая гаруй хүн АстраЗенека вакцинд хамрагдсанаас 40 хүрэхгүй хүнд цусны бүлэгнэл үүсээд байна.
ДЭМБ АстраЗенека вакциныг хэрэглээг үргэлжлүүлэхийг зөвлөлөө |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |