• Өнөөдөр 2024-05-18

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн онцгой байдлын алба хаагчдын шинжилгээний хариу эерэг гарчээ

2021-03-15,   1717

Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн онцгой байдлын газар гуравдугаар сарын 12-нд 08:00-17:00 цаг хүртэл дотоод сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтад  20 гаруй хүнийг тусгаарласан талаар бид мэдээлсэн. Эдгээр иргэнээс аврах 10 дугаар ангийн хэд хэдэн алба хаагч коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тус ангийн дөрвөн алба хаагчаас халдвар илэрсэн бөгөөд өчигдөр буюу гуравдугаар сарын 14-нд халдвар илэрсэн нэг албан хаагчийг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Харин өнөөдөр дахин гурван хүнээс халдвар илэрсэн гэнэ. Эдгээр албан хаагч нь хоёрдугаар сарын 27-нд коронавирусийн эсрэг АстраЗенека вакцин хийлгэсэн байжээ.

Манай улс хоёрдугаар сарын 23-наас дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан  болон цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг вакцинд хамруулаад буй. 


Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн онцгой байдлын алба хаагчдын шинжилгээний хариу эерэг гарчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188