• Өнөөдөр 2024-05-17

Халдварын голомтод ажилласан иргэдийг гэрийн тусгаарлалтад долоон хоног байлгана

2021-03-15,   621

Гадаад улсаас ирсэн болон халдварын голомтод ажилласан зэрэг иргэдийг тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад дараах хугацаанд тусгаарлана.  

Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног байна. Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүдийг гэрийн тусгаарлалтад байх хоногоор хамт тусгаарлах юм байна.

 

1. Гадаад улсаас ирж байгаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй иргэнийг тусгаарлах байранд 10 хоног, гэрийн ажиглалтад дөрөв хоног тусгаарлана.

2. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд долоон хоног, гэрийн ажиглалтад долоо хоног тусгаарлана.

3. Халдварын голомтод бүс нутгаас ирсэн, халдварын голомтод ажилласан албан хаагч, ажилтан, иргэнийг гэрийн ажиглалтад долоон хоног тусгаарлана.

4. Халдвар бүртгэгдээгүй бүс нутагт халдварын голомтод бүс нутгаас ирж ажилласан албан хаагч, ажилтантай хамт ажилласан хүнийг долоон хоног тухайн орон нутагт нь ажиглана.

 


Халдварын голомтод ажилласан иргэдийг гэрийн тусгаарлалтад долоон хоног байлгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188