• Өнөөдөр 2025-04-12

Төв аймагт нэг, Шилүүстэй суманд хоёр, Улаанбаатарт 117 нийт 122 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021-03-15,   1093

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 9410 сорьцод шинжилгээ хийснээс 122 хүнээс коронавирус илэрлээ” гэв. Эдгээр иргэний 117 нь халдвартай иргэний ойрын хавьтал, таван хүний хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрчээ. Иймд уг таван иргэний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Шинээр илэрсэн тохиолдлын 118 нь Улаанбаатар, Төв аймагт нэг, Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр тохиодол нэмж бүртгэгдлээ. Үлдсэн нэг тохиолдол нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүнээс илэрсэн аж.

Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол нийт 4082 болж, Улаанбаатарт 3203 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 30 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан бол өнөөдрийн байдлаар 973 хүн эмчлэгдэж байна. Үүнээс зургаан хүний биеийн байдал хүнд, хоёр хүний биеийн байдал нэн хүнд байна.

Коронавирусийн халдварын голомт нь тодорхойгүй таван иргэн дараах дүүрэгт оршин суудаг гэв.

Үүнд:

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо

Баянгол дүүргийн дөрөв, 16 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.

 


Төв аймагт нэг, Шилүүстэй суманд хоёр, Улаанбаатарт 117 нийт 122 тохиолдол нэмж бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188