• Өнөөдөр 2024-05-17

Европын холбоо дургүйцлээ илэрхийлэв

2021-03-14,   996

       ДЭМБ-аас санаачилсан дэлхийн улсуудад “Ковид-19” цар тахлын эсрэг вакциныг тэнцвэртэй хүргэх зорилготой Ковакс хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс өчигдөр эхний ээлжийн АстраЗенека вакцины 14400 тун вакцин хүлээж авсан. Тус Ковакс хөтөлбөрийн хандивын вакциныг хүлээж авах арга хэмжээнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцсон билээ.

     Харин дээр дурдсан арга хэмжээний үеэр хандивын вакцин хүлээж авч байгаатай холбоотойгоор юу ч хэлэхгүй, ямар ч үг дуугарсангүй хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна. Тодруулбал, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын цахим хаягт болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христе өөрийн цахим хаягаараа дамжуулан “Харамсалтай нь хандивын вакцины талаар нэг ч үг дуугарсангүй” хэмээж, Монгол Улсын Засгийн газрын болон Шадар сайд С.Амарсайханы цахим хаягийг нийтлэлдээ дурджээ.

 

 

 


Европын холбоо дургүйцлээ илэрхийлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188