Коронавирусийн АстраЗенека вакциныг үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байж болзошгүй хэмээн Европын хэд хэдэн орнууд вакцины хэрэглээг түр хугацаагаар хойшлуулаад буй. Тэгвэл Норвег Улсын АстраЗенека вакцин тариулсан 50-аас доор насны гурван эмч, эмнэлгийн ажилтанд цус алдах, цус бүлэгнэх зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа талаар Норвегийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр мэдээлжээ.
Сүүлийн хоногуудад илэрч буй цус бүлэгнэх шинж тэмдэгтэй холбоотойгоор Норвегийн Эмийн агенлагийн ахлах эмч Сигурд Хортемо “Эдгээр тохиолдлуудыг коронавирусийн вакцинтай холбоотой эсэхийг хэлж мэдэхгүй байна” хэмээсэн юм.
Мөн тэрбээр “Уг гурван тохиолдлыг Европын Эмийн агентлагаар шалгуулах болно” гэсэн байна.
Эх сурвалж: The Tribune
АстраЗенека вакциныг тариулсан эмч нарт цус алдах, цус бүлэгнэх шинж тэмдэг илэрчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |