• Өнөөдөр 2024-04-30

99228 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна

2021-03-14,   642

Монгол Улсад “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалт өнгөрсөн сарын 23-наас эхэлсэн билээ. Дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 99228 хүн коронавирусийн вакцин тариулаад байгаа юм. Өчигдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй салбар, чиглэлийн 15182 ажилтныг вакцинжуулалтад хамруулжээ.

УОК-ын шийдвэрийн дагуу коронавирусийн дархлаажуулалтын 43 цэгт, нийт 102 багийн 746 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа юм. ЭМЯ-ны мэдээлснээр энэ сарын 22 хүртэл 200 мянга, ирэх сарын 10 гэхэд 300 мянган иргэнээ вакцинжуулалтад хамруулж, тавдугаар сарын 1 гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэнээ дархлаажуулах аж.

 

 


99228 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188