• Өнөөдөр 2024-04-30

ЭМЯ: 128 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-03-14,   652

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын явуулын лаборатори, Сэлэнгэ, Дорноговь, Дархан, Орхон аймгийн лаборатори, нийслэлийн дүүргүүд дэх салбар лабораториудад нийт 17894 хүнээс ПСР шинжилгээ авснаас 128 хүний шинжилгээний хариу эерэг гарч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 3962 болов.

Сүүлийн 24 цагт илэрсэн коронавирусийн халдвар авсан 128 хүний 122 нь ойрын хавьтал, нэг нь гуравдугаар сарын 4-ний Будапешт-Улаанбаатарын нислэгээр зөөвөрлөгдөж ирсэн бол үлдсэн таван хүний халдварын голомт тодорхойгүй байгаа юм.

Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдаж, эмчлүүлж буй нийт 943 хүн байгаагаас хөнгөн 872, хүндэвтэр 63, хүнд зургаа, маш хүнд хоёр хүн байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

 


ЭМЯ: 128 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188