• Өнөөдөр 2024-04-30

Вакциныг өндөр үнээр оруулж, ашиг хайж ажилласан хувийн хэвшилд Засгийн газар хариуцлага тооцно гэв

2021-03-13,   532

       УОК-ын ээлжит хуралдаан өндөрлөж, үзвэр үйлчилгээний зарим газрын үйл ажиллагааг зогсоох тухай мэдээллийг олон нийтэд өглөө.

Хэвлэлийн хурлын үеэр “Сургуулийн багш, ажилтныг вакцинжуултдаа хамруулахыг тулган шаардаж байгаа” гэх асуултад ЭМЯ-ны сайд С.Энхболд

“Сургуулиудын багш, ажилтанд вакцинд хамрагдах тулган шаардалт хийгээгүй. Манай улс дархлаажуулалтын хуультай. Вакцинжуулалт зөвхөн сайн дурын үндсэнд хийгддэг” хэмээсэн юм.

Мөн зарим хувийн хэвшлийн байгууллагууд вакцин оруулж ирэх зөвшөөрөл олгосох талаар мэдээлсэн юм. Тэрбээр

“Засгийн газраас нийт хүн амын 60 хувийг үнэгүй вакцинжуулна. Тэгэхдээ өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулна. Мөн ЭМЯ-наас тодорхой хувийн хэвшлүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрөл олгосон байгаа” гэв.

Харин дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан

“Хувийн байгууллагууд коронавирусийн вакциныг өндөр үнээр оруулж ирж, ашиг хайж ажиллавал Засгийн газар өршөөхгүй. Харин стандарт дүрэм, журмын хүрээнд хийгээд явбал хувийн хэвшлүүдийг хязгаарлах, хориглох зүйл байхгүй” гэлээ.

 


Вакциныг өндөр үнээр оруулж, ашиг хайж ажилласан хувийн хэвшилд Засгийн газар хариуцлага тооцно гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188