• Өнөөдөр 2024-04-30

УОК: 14 хоног зарим байгууллагын үйл ажиллагааг зогсооно

2021-03-13,   662

УОК-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар үзвэр үйлчилгээний зарим газрын үйл ажиллагааг зогсоох талаар шийдвэр гарлаа. Тодруулбал, шар түвшинээс улбар шар түвшин рүү шийлжүүлж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгсөн юм. Тэрбээр 14 хоногийн турш үйл ажиллагааг нь хязгаарлах үйл ажиллагааны байгууллагуудыг танилцууллаа. Үүнд:

1.Жагсаал, цуглаан ,уралдаан тэмцээн,

2.Аялал, зугаалга, хурим, найр,

3.Баар /Диско, Караоке/,

4.Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа,

5.Цахим болон бүх төрлийн тоглоомын газар,

6.Сургалтын төв/10-аас дээш хүнтэй танхим болон үйлдвэрлэлийн сургалт/,

7.Соёл урлагийн үзвэр үйлчилгээ,

8.Үзвэр үйлчилгээ/Нийт суудлын тооны 30 хувиас их/,

9.Алжаал тайлах төв,

10.Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв/Нийт хүчин чадлын 30 хувиас их/,

11.Саун, бассейн/Нийт хүчин чадлын 30 хувиас их/,

12.Дэн буудал,

13.Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд,

14.Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ/Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/ зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ.

 


УОК: 14 хоног зарим байгууллагын үйл ажиллагааг зогсооно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188