• Өнөөдөр 2024-04-30

Оюутолгой компанид коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

2021-03-13,   709

Оюутолгой компанид коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ.  Халдвар хаанаас илэрсэн болон ойрын хавьтал хэдэн хүн байгааг судалж байгаа аж. Одоогоор тус компанид хөл хорио тогтоогоод байна. Энэ талаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Уг мэдээллийг дээрээс авах гээд хүлээж байгаа учир дараа нь өгөх болно” гэв. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлснээр Оюутолгой компанийн ажилтнуудаас шинжилгээ авахаар очсон хоёр эмчээс коронавирусийн халдвар илэрсэн байж болзошгүй байна. Түүнчлэн тус компанийн ажилчид ойрын хугацаанд ээлж солигдох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

 


Оюутолгой компанид коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188