• Өнөөдөр 2024-04-30

Ирэх сарын 10-н гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулна

2021-03-13,   599

       Нийслэлийн хүн амыг короновирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 18 дахь өдрөө үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжид эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа бөгөөд өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар нийт 84017 хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм.

       Тэгвэл коронавирусийн халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

      Гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай, стратегийн ач холбогдол бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна.

       Үүнээс хойш зорилтот насны иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн юм.

 


Ирэх сарын 10-н гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188