• Өнөөдөр 2024-04-30

Дундговь аймагт сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоожээ

2021-03-13,   738

Дундговь аймагт очсон нэг иргэний ПСР шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд тухайн хүний ойрын хавьтлуудыг тогтоохын тулд сургууль, цэцэрлэг, зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод буй талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тухайн иргэн коронавирусийн шинжилгээ өгч, шинжилгээний хариу нь гарахаас өмнө Дундговь руу аймаг руу зорчсон бөгөөд ПСР шинжилгээний хариу нь эерэг гарахад аймгийн Онцгой комисст мэдэгдэлгүйгээр Улаанбаатар хот руу зорчсон байна.

Улмаар тухайн иргэний үйлчлүүлсэн Дундговь аймаг дахь “Монос” эмийн сан, “Жавдхан” хүнсний дэлгүүр болон хүүхдүүдийнх нь сурдаг Хүмүүнлэг, Цэгц билиг сургууль, аймгийн II цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон аж.

 

 


Дундговь аймагт сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоожээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188