• Өнөөдөр 2024-04-30

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-03-13,   569

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын явуулын лаборатори, Сэлэнгэ, Дорноговь, Дархан, Орхон аймгийн лаборатори, нийслэлийн дүүргүүд дэх салбар лабораториудад нийт 19318 хүний сорьцод ПСР шинжилгээ хийж, 169 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад нийт 3833 хүн коронавирусийн халдвар аваад байгаа юм.

Мөн сүүлийн 24 цагт 48 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 2955 болоод байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.

 

 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188