• Өнөөдөр 2024-05-17

Европын холбоо: АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн гэх шинж тэмдэг алга байна

2021-03-12,   749

Итали, Дани, Норвеги зэрэг орнууд Их Британийн Оксфордын их сургууль болон “АстраЗенека” компанийн хамтран үйлдвэрлэж буй АстраЗенека вакциныг үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байна хэмээн хэрэглээг зогсоогоод буй. Үүнтэй холбогдуулан Европын Эмийн агентлагаас “Одоогийн байдлаар АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн гэх нотолгоо, шинж тэмдэг алга байна. Цусны бүлэгнэл үүсэх болсон шалтгааныг илрүүлэхээр ажиллаж буй энэ үед вакцины хэрэглээг зогсоохгүйгээр үргэлжлүүлэн хэрэглэж болно” хэмээн зөвлөсөн юм.

Итали Улсад АстраЗенека вакцины тунг тариулсныхаа дараа 50 настай иргэний эрүүний венийн судасны цус бүлэгнэж, нас барсан гэх мэдээлэл бий. Европ даяар нийт таван сая гаруй хүн АстраЗенека вакциныг тариулаад буй бөгөөд тухайн нийт иргэд дундаас 30 удаа цусны бүлэгнэл үүссэн гэж бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC


Европын холбоо: АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн гэх шинж тэмдэг алга байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188