• Өнөөдөр 2024-05-18

ЭМЯ: АстраЗенека вакциныг тарих ажил хэвийн үргэлжилж байна

2021-03-12,   572

Европын найман оронд коронавирусийн эсрэг АстраЗенека вакциныг цусны бүлэгнэл үүсгэж буй эсэхийг судлахаар вакцинжуулалтаа түр зогсоосон талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас Цусны бүлэгнэл үүсгэж буй шалтгааныг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж буй. Мөн Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн эрдэмтэд вакцины мэдээлэлд дүн шинжилгээ хийн, шалгаж байгаа билээ. Харин манай улс  хоёрдугаар сарын 23-наас тус вакцинд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 67 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна. Дээрх мэдээлэл гарсны дараа АстраЗенека вакциныг манай улсад хэрэглэхийг түр зогсоож буй талаарх мэдээлэл цахим сүлжээнд түгсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Тус мэдэгдэлд "Ковид-19” өвчний эсрэг дархлаажуулалтын хүрээнд Монгол Улс АстраЗенека вакциныг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс зорилтот бүлгийн эрэмбийн дагуу иргэдийг вакцинжуулж эхэлсэн билээ.

2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр нийгмийн сүлжээнд АстраЗенека вакциныг Монголд хэрэглэхийг түр зогсоолоо гэх ташаа гарав. 2021 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж буй бөгөөд АстраЗенека вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, вакцины зааврын дагуу тарих ажил хэвийн үргэлжилж байна” гэжээ.


ЭМЯ: АстраЗенека вакциныг тарих ажил хэвийн үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188