ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Өмнөговь аймгийн явуулын лаборатори, Сэлэнгэ, Дорноговь, Дархан, Орхон аймгийн лаборатори, нийслэлийн дүүргүүд дэх салбар лабораториудад нийт 19341 хүнд PCR шинжилгээ хийснээс 103 хүнээс коронавирусийн халдвар илрүүлжээ. Улмаар Монгол Улсад нийт 3664 хүн коронавириусийн халдвар аваад байгаа юм.
Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр залруулга, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өчигдөр Тусгаар тогтнолын ордонд 60 гаруй тохиолдол илэрлээ гэх мэдээлэл цахим сүлжээгээр тархсан. Энэ мэдээ бол ташаа мэдээлэл. Харин Тусгаар тогтнолын ордны байранд коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал очсон. Улмаар тухайн байранд тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийсэн” гэв.
ЭМЯ: Тусгаар тогтнолын ордонд 60 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэдэг нь худал мэдээлэл |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |