• Өнөөдөр 2025-07-04

ХӨСҮТ: Манай улсын хэрэглэж байгаа АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг эсэхийг судалж байна

2021-03-12,   802

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Манай улсын хэрэглэж байгаа АстраЗенека вакциныг Европын найман орон түр хугацаагаар хойшлуулаад байна. Хойшлуулах болсон шалтгаан нь тухайн вакциныг тариулсан хүнд цусны бүлэгнэл үүссэн. Яагаад цусны бүлэгнэл үүсэх шалтгааныг нь тогтоохоор ДЭМБ-аас шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Мөн манай ЭМЯ болон ХӨСҮТ-ийн эрдэмтэд ч вакцины мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шалгаж байгаа. Гэвч өнөөдрийн хэмжээнд ажлын шаардлагын нөхцөл байдал, техникийн саатлын улмаас вакцины асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Иргэд, олон нийтээсээ хүлцэл өчье” гэлээ.

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлд нийт 67489 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм.

 


ХӨСҮТ: Манай улсын хэрэглэж байгаа АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг эсэхийг судалж байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188