ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Өмнөговь аймгийн явуулын лаборатори, Сэлэнгэ, Дорноговь, Дархан, Орхон аймгийн лаборатори, нийслэлийн дүүргүүд дэх салбар лабораториудад нийт 19341 хүнд PCR шинжилгээ хийснээс 103 хүнээс коронавирусийн халдвар илрүүлжээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо нийт 3664 боллоо. Коронавирусийн халдвар авсан 103 хүний 102 нь нийслэлд илэрсэн бол Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Харин орон нутгаас халдвар илрээгүй.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 60 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарснаас Монгол Улсад нийт 2907 хүн эдгэрээд байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
103 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |