Дани, Итали зэрэг орнууд Их Британийн Оксфордын их сургуулийн АстраЗенека вакциныг аюулгүй байдлын үүднээс тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Тус вакцины талаар Дани Улсын Эрүүл мэндийн сайд Магнус Хенике “АстраЗенека вакцин нь үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа нь тогтоогдсон” хэмээн мэдээлжээ. Уг мэдээллийн дагуу Эстони, Латви, Люксембург, зэрэг улсуудад АстраЗенека вакциныг хэрэглээг түр хугацаагаар зогсоогоод байна.
Европын Эмийн агентлаг судалгаа явуулж байгаа бөгөөд дээрх мэдээллийн улмаас АстраЗенека вакциныг Оксфордын их сургуультай хамтран үйлдвэрлэж буй “АстраЗенека” компанийн хувьцаа 2.7 хувиар буурчээ. Харин Их Британийн Засгийн газраас дээрх мэдээллийг эрс эсэргүүцсэн талаар Эм, Эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Фил Брайан “Дани Улсад вакцинжуулалтад хамрагдсан иргэний цус өтгөрсөн гэх асуудал нь АстраЗенека вакцинтай холбоотой болох нь батлагдаагүй” хэмээсэн илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Bloomberg
АстраЗенека вакцин үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа нь тогтоогджээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |