• Өнөөдөр 2025-04-11

Ж.Байгалмаа: ГССҮТ-ийн хоёр эмчээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-03-11,   1355

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хоёр эмчээс коронавирусийн халдвар илэрсэн талаар зарим хэвлэл мэдээллээ. Халдвар илэрсэн эмч нар гуравдугаар сарын 4-нд спорт зааланд тоглосон гэнэ. Тэд 6-7 хүнтэй хамт тоглосон бөгөөд шинж тэмдэг нь илэрсэн тул шинжилгээ өгсөн байна. Түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ-ээс баг очиж, эмч нараас шинжилгээ авсан гэнэ.

ГССҮТ-ийн хэвлэл: Манай эмнэлгийн хоёр эмчийн шинжилгээний хариу сөрөг гарсан

Энэ талаар ГССҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Манай хоёр эмч шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд халдвар батлагдаагүй. Манай эмнэлэг хэвийн ажиллаж байгаа. Манай эмнэлгийн хоёр эмчид шинж тэмдэг илэрч, шинжилгээ өгсөн юм билээ. Шинжилгээний хариу сөрөг гарсан” гэв.  

ХӨСҮТ: Хоёр эмчээс халдвар илэрсэн нь үнэн

Харин бид ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаагаас тодруулахад “Өнөөдрийн 11:00 цагийн мэдээллээс хойш ГССҮТ-ийн хоёр эмчийн шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвартай нь батлагдсан. ГССҮТ-д ариутгал, халдваргүйжилт хийсэн” гэлээ.

 


Ж.Байгалмаа: ГССҮТ-ийн хоёр эмчээс коронавирусийн халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-11 22:53:04
    Гэмтлийн мэдээлэлийн алба үнэнг нууж сөрөг гэлээ: Эерэг гараад удаж бхйгаа юм байна тархалт ихтэй бгаа юм биш үү . Удирдлагуудад нь хариуцлага тооцоо чээ. Эмч ажилчидаа бодмоор юмаа. Амиа хичээсэн нөхөд вэ. Нөгөө Мөнхсайхан нь хуучин удирдлагууд нь хаана байна аа. Анхаарөл хандуулаач ээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-11 22:53:03
    Гэмтлийн мэдээлэлийн алба үнэнг нууж сөрөг гэлээ: Эерэг гараад удаж бхйгаа юм байна тархалт ихтэй бгаа юм биш үү . Удирдлагуудад нь хариуцлага тооцоо чээ. Эмч ажилчидаа бодмоор юмаа. Амиа хичээсэн нөхөд вэ. Нөгөө Мөнхсайхан нь хуучин удирдлагууд нь хаана байна аа. Анхаарөл хандуулаач ээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-11 22:17:35
    Халдвар хамгаалалт маш муу агааржилтгүй газар ажилчдыг 2 хонуулсан.: Сэтгэл сэмэрч байна. Халдвар гарлаа гээд шууд тасгийг бүхэлд нь түгжиж хавьтагсад бие биетэйгээ унтаж халдвар тархсан. Халдвар гарсан эмчийг тасгийн ажилчидтай хамт байлгаж байгаад мягмар гаригт ХӨСҮТ рүү оройдоо шилжсэн. ХӨСҮТ эмнэлгийн удирдлага тохиолдолыг 72 цаг нуусан. Эмнэлэг арга хэмжээ аваагүй 2 дахь өдрийн шөнөөр тусгай эмнэлэг рүү шилжүүлсэн. Өнөөдөр түлэнхийн тасагт гарлаа халдвар эмнэлгээр бүхэлдээ тархсан. Сагс тоглосон ажилчид бүх тасгуудад ажиллаж байна. тандалт байхгүй байна6 Өвчтөнгүүд хавьтагстай шууд харьцаж байна. Яаралтай УОК ажиллах хэрэгтэй байна, Удирдлагуудад арга хэмжээ авах хэрэгтэй ямар ч зохион байгуулалт алга байна6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-11 22:06:12
    ЭМЯ мэдээлэлийн алба гэмтлийн удирдлагууд тохиолдолыг нуусан хариуцлага алдсан нь үнэн: Мягмар гаригт 1 эм зүйчид илэрч эм зүйч болон 10 гаруй ажилчидыг эм зүйн тасагт нь тусгаарлан хонуулж халдварийг идэвхижүүлсэн. Эмчилгээ эрхэлсэн дэд захирал түүний штаб маш муу ажилласан. Халдвар авсан эмч өдөржин эмнэлгээр явсан -2 удаа хүлээн авах тасагт очиж шинжилгээ өгсөн. 3 хүнд халдвар илэрсэн тул ХӨСҮТ тусгаарлагдаж бусад ажилчдыг нүүн шилжүүлсэн. Эмнэлгийн Удирдлагууд Эмч ажилчдаас үнэн зөв мэдээлэлийг нуусанаар ажилчид ажилдаа очиж халдвар авч байна. Байгаль худлаа мэдээлэл өгч байна 3 хоногийн өмнөх тархалтыг өнөөдөр 11:00 хойш батлагдсан гэдэг нь худал мэдээлэл. Өнөөдөр 15:00-д түлэнхийн 2 ажилтан халдвар илэрч түлэнхийн тасгийг бүхэлд нь хаалаа үүнийг бас нуух болж байна уу
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188