АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс коронавирусийн халдвар авсан 150 орчим мянган иргэнд хийсэн судалгааны үр дүнгээ танилцууллаа. Судалгаанд хамрагдсан нийт халдвар авсан хүмүүсийн 27.8 хувь нь жингийн илүүдэлтэй, 50.2 хувь нь хэт таргалалттай байсан аж.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс 65-аас дээш настай болон илүүдэл жинтэй иргэд коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй байгаа талаар анхаарууллаа. Хүний илүүдэл жин нь дархлааг сулруулж, уушгины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Эх сурвалж: CNBC
| Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 78 хувь нь илүүдэл жинтэй |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |