Европын холбооны гишүүн орнууд ОХУ-ын үйлдвэрлэж буй Спутник вакциныг хэрэглэхгүй байх уриалга гаргажээ. Үүний тухайд Европын Эмийн агентлагийн Удирдах зөвлөлийн дарга Криста Виртхумер-Хохе “ОХУ-ын Спутник вакцин нь аюулгүй, үр дүнтэй эсэх нь тодорхойгүй байна. Иймд Спутник вакциныг яаран хэрэглээнд нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй” хэмээсэн юм.
Харин энэ мэдэгдлийнх нь эсрэг ОХУ-ын Хөрөнгө оруулалтын сан болон Гамалея төвөөс “Европын Эмийн агентлагийн Удирдах зөвлөлийн дарга Криста Виртхумер-Хохег Европын холбооны орнуудад Спутник вакцины талаар сөрөг тайлбар өгснийхөө төлөө уучлалт гуйхыг шаардаж байна” гэх утгатай жиргээг цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Эх сурвалж: Euro News
| Европын холбоо: Спутник вакциныг хэрэглэхгүй байх уриалга гаргажээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |