• Өнөөдөр 2024-05-08

Завхан аймагт коронавирусийн хоёр тохиолдол нэмж батлагдлаа

2021-03-09,   625

Завхан аймагт коронавирусийн дахин хоёр тохиолдол батлагджээ. Тодруулбал, тус аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-нд очсон иргэн Х-гийн нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс PCR шинжилгээ авахад хоёрынх нь хариу эерэг гарсан байна. Ингэснээр Завхан аймагт коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо нийт дөрөв болж байна. Халдвартай иргэдэд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж. Түүнчлэн Шилүүстэй сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл байдал хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлжээ.

 


Завхан аймагт коронавирусийн хоёр тохиолдол нэмж батлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188