• Өнөөдөр 2024-05-08

“Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа”

2021-03-09,   721

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Уушгины тасгийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэл өчигдөр гарсан. Тэгвэл ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн Улсын хоёрдугаар төв эмнэлэгээс илэрсэн коронавирустэй холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр

“Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн. ХӨСҮТ-ийн Эмнэлгээс шалтгаалах халдварын баг түргэн шуурхай ажиллаж, тус эмнэлгийг халдваргүйжүүлэх, халдвар авсан хүнтэй холбоотой ойрын болон дам хавьтлуудыг илрүүлж, тусгаарлах ажиллагааг хийсэн. Одоо Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэлээ.

 


“Улсын хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188