• Өнөөдөр 2024-05-08

“Вакцин тариулснаас хойш 20-30 минутын турш хариу урвал илэрнэ”

2021-03-09,   639

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийлээ.

Уг мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Өчигдрийн байдлаар Монгол Улс нийт 20976 хүнээ вакцинжуулсан. Вакцин тариулахад сөрөг урвал илэрнэ. Вакцин тариулснаас хойш 20-30 минутын хугацаанд бөөлжис хүрэх, халуурах, толгой өвдөж, тариулсан газарт хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Одоогоор хүнд, ноцтой урвал илрээгүй байна. Одоогоор дахин вакцин татах гэрээг Засгийн газраас хариуцаж, хийж байгаа. Энэ талаарх мэдээллийг ЭМЯ-ны фэйсбүүк хуудсаар тогтмол мэдээлэх болно” гэсэн юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Сэлэнгэ, Дорноговь, Дархан, Орхон аймгийн лабораториудад нийт 6465 хүнээс ПСР шинжилгээ авснаас шинээр 36 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвартай хүний тоо 3372 боллоо.

 


“Вакцин тариулснаас хойш 20-30 минутын турш хариу урвал илэрнэ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188