• Өнөөдөр 2024-05-09

“Ойрын 3-4 сарын хугацаанд нэг сая хүн вакцинжуулна”

2021-03-09,   826

ЭМЯ-наас ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Улаанбаатар хотод байрлах вакцинжуулах 85 цэгт өдөрт дунджаар 15 мянган хүн вакцинжуулж, ойрын 3-4 сарын хугацаанд багтаж нэг сая хүн вакцинжуулна” гэв.

Сүүлийнн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Сэлэнгэ, Дорноговь, Дархан, Орхон аймгийн лабораториудад нийт 6465 хүнээс ПСР шинжилгээ авснаас шинээр 36 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвартай хүний тоо 3372 боллоо

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан. Одоогийн байдлаар 591 хүн эмчлэгдэж буй бөгөөд улсын хэмжээнд нийт 2765 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

 


“Ойрын 3-4 сарын хугацаанд нэг сая хүн вакцинжуулна”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188