• Өнөөдөр 2024-05-08

ЭМЯ: Шинээр 36 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-03-09,   503

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Сэлэнгэ, Дорноговь, Дархан, Орхон аймгийн лабораториудад нийт 6465 хүнээс PCR шинжилгээ авахад 36 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.

Халдвар авсан 36 хүний 33 нь Улаанбаатар хотын оршигч суугч, гурав нь Төв аймгийн иргэд байгаа юм. Одоогоор нийт 591 хүн эмчилгээ хийлгэж буй бөгөөд улсын хэмжээнд нийт 2765 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

 


ЭМЯ: Шинээр 36 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188