Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаа зохион байгуулж, хурлын дүнг УОК хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа. Уг мэдээллийн үеэр вакцинжуулалтын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр
“Нэг сая хүнийг ойрын хоёр сарын хугацаанд вакцинжуулах бэлтгэл ажлаа хангаж дууслаа. 16000-20000 иргэнийг вакцинжуулах хүчин чадалтай 85 вакцинжуулалтын цэгийг байгуулсан. Дөрөвдүгээр сар гэхэд Улаанбаатар хотын нийт насан хүрсэн иргэдийг вакцинжуулж дуусна. Монгол Улсын нийт хүн амыг бүрэн вакцинжуулахын тулд 4.5 сая тун вакцин шаардлагатай. Долдугаар сарын 1-ний дотор бүх иргэдээ вакцинжуулна"
гэв.
С.АМАРСАЙХАН: Долдугаар сарын 1-ний дотор бүх иргэдээ вакцинжуулна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |