• Өнөөдөр 2024-05-08

Баянгол дүүрэгт шинээр таван объектыг тусгаарлажээ

2021-03-08,   736

      Баянгол дүүрэгт шинээр таван объектыг өнөөдөр хамгаалалтад авч, тусгаарлаад байгаа талаар тус дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ. Үүнд

-Гуравдугаар хорооны 35/а байр,

-Дөрөвдүгээр хорооны СОТ-ын III байр,

-Зургаадугаар хорооны 22 дугаар байр

-11 дүгээр хорооны 43/а байр,

-25 дугаар хорооны 103 байр зэрэг объектууд багтаж байгаа юм. Улмаар Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт долоон объект хамгаалалтад авсан аж.

Өмнө нь тус дүүргийн гуравдугаар сарын 4-ний өдөр зургаадугаар хорооны 42-р байрны II орц, гуравдугаар сарын 7-ны өдөр 25-р хороонд байрлах Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад аваад байсан юм.


Баянгол дүүрэгт шинээр таван объектыг тусгаарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188