Өнгөрсөн 24 цагийн хугацаанд илэрсэн 108 тохиолдлын 54 нь УДЭТ-ын ажилтнуудаас илэрсэн. ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн коронавирусийн халдвар авсан 108 хүний 54 УДЭТ-ын жүжигчин, ажилтнуудаас илэрлээ. Мөн УДЭТ-ын нэг жүжигчин халдвар авснаа мэдэлгүй орон нутаг руу тоглолтоор явсан байна” хэмээн мэдээлэв.
Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Сэлэнгэ, Дорноговь, Дархан, Орхон аймгийн лабораториудад нийт 13269 хүнд ПСР шинжилгээ хийхэд 108 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Улмаар Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 3336 болсон юм.
“Халдвар авсан УДЭТ-ын нэг жүжигчин орон нутаг руу тоглолтоор явсан” |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |